Сүрьеэ өвчний тархалтын судалгааг хийж байна

img

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сантай хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г 2013-2015 онд хийхээр төлөвлөжээ.Судалгаанд нийслэлийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 500 хүнийг хамруулах аж. Уг судалгаанд хамрагдах 500 иргэнээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж авах бөгөөд цээжний рентген шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүрээс цэрний сорьц аван шинжилж оношийг баталгаажуулах юм байна.

Үүний хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сүрьеэгийн тандалт судалгааны албаныхан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон тус дүүргийн VIII хороо, “Уясах” өрхийн эмнэлэгтэй хамтран урьдчилсан судалгааг өнгөрсөн сард хийжээ. Тус хорооны 516 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулж, сүрьеэгийн сэжигтэй 101 иргэнээс сорьцын шинжилгээ авч, хоёр тохиолдлыг хяналтад оруулсан байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ