Оюутолгойг АН манантуулж, МАН “биеэ үнэлээд” байна уу
Оюутолгойн нөөц ашигласны төлбөр болох 445 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тодотгол хийхдээ хасч тооцсон. Ирэх оны төсөвт ч мөн тусгагдаагүй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бие даагчдын зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Ингээд бие даагч гишүүдийн байр суурийг сонирхлоо.
6
Баялгийн эзэн ашгаа хүртэх ёстой
5
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: -Бид энэ онд Оюутолгойгоос 445 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх роялтийн татвар авахаар төлөвлөж байсан. Энэ нь төсвийн тодотголоор гэрээнд өөрчлөлт ороогүй гэсэн үндэслэлээр хасагдсан. Цаашдаа авахгүй гэсэн хэрэг биш. Бид үүнийгээ авахын төлөө ажиллах ёстой. Хоёр талын холбогдох хүмүүс гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцээр хийж байгаа. Энэ хүрээнд үүнийг ярьж, болж өгвөл гэрээний хүрээнд ирэх оны төсөвт оруулаасай гэсэн саналыг тавьж байгаа юм. Үүнийг анхаарлын төвөөс орхиж болохгүй. Хэрвээ ингээд дуугүй яваад байвал бид өсөн нэмэх роялтийг авахгүй нь гэсэн байр суурийг илэрхийлчих гээд байна. Дэлхийн зах зээлд зэс алтны үнэ өсөхөөр бий болж байгаа орлогоос гарч байгаа ашиг. Баялгийн эзэн бол үүнийг хүртэх зайлшгүй хэрэгтэй. Одоо ямар түвшин байна гэдгийг яаралтай шийдэх хэрэгтэй.
5
Хоёр нам хоорондоо нууц хүрээнд яриад байна
5
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-УИХ дээр Оюутолгойтой холбоотой асуудлыг яагаад ярихгүй орхигдуулаад байна. Монгол Улс, төрийг энэ нь хуурч байгаа явдал. Оюутолгойд зориулж Алтны хууль нэрийдлээр 2.5 хувиар роялтийг бууруулж байгаа. Ингэснээрээ Оюутолгой Монголбанкинд алтаа тушаах юм гэнэ. Гэрээнд тэртэй тэргүй Оюутолгой Монголбанкинд алтаа тушаах нь тааллаараа гээд заачихсан байгаа. Энэ утгагүй заалтаа өөрчлөөгүй байж ингэж болохгүй. Яагаад ийм аймшигтай гэрээ хийчихээд бадар бариад байна. МАН-ынхан энэ асуудал дээр яагаад арчаагүй, биеэ үнэлэгч шиг дуугүй байна вэ. АН-ынхан яагаад манантуулаад байна вэ. Энэ асуудлыг маш нууц хүрээнд хоёр том намынхан хоорондоо яриад байна уу даа гэсэн хардлага байна. Үүний цаана ард түмний ашиг байгаа шүү.
Алтны нөөцөөс гурван миллиард ам.доллар хөнгөлөх гээд байна
5
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Оюутолгойн гэрээг хийж байсан ажлын хэсгийн хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд болоод явж байна. Гэхдээ тэд гэрээний асуудлаар ярихаа больчихлоо. Өнөөдөр гэрээ хэлэлцээр хийж байгаа ажлын хэсгийн эрхмүүд ч гэрээнд шинэчлэл хийхээсээ илүүтэй засвар хийгээд өнгөрөх юм шиг байна. Энэ нь Оюутолгойд маш ашигтай. Оюутолгой маш их алтны нөөцтэй. Хэрвээ Алтны хуулиар өсөн нэмэгдэх роялтыг 2,5 хувиар бууруулчихвал энэ нөөцөөс гурван их наяд ам.доллар хөнгөлөхөөр болжээ. Бид Оюутолгойгоос долоон их наяд ам.доллар авах ёстой. Гэтэл талд нь хөнгөлөлт үзүүлэх болчихоод байгаа юм.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ