Байгууллагууд орчны 50 метр газраа хариуцах ёстой

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Үүний дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийт аж ахуйн нэгжүүдэд дээрх тогтоолыг биелүүлж ажиллахыг анхааруулж мэдэгдэл хүргүүлж байна. Одоогийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй аж ахуйн нэгжид мэдэгдэл тараасан бөгөөд цаашид  Их тойруу, Бага тойруу, Нарны зам дагуу аж ахуйн нэгжүүдэд үргэлжлүүлэн тараах юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бат үүлд:
та хэтэрхий их комунистуудыг үзэн яддаг атлаа хэтэрхий тэднийг дууриах юм аа. үүрэг захирамж өгөөд л дарамтлаад л шийдэх гэж бодож байна уу. үгүй шүү. тэгвэл хогны мөнгө, энэ тэр гэж хураадаг мөнгө, улсын төсвөөс хот тохижуулах гэж төсөлөдөг мөнгө чин хэний мөнгө болох вэ тэд нар ажил хийхгүй юм бол юу хийх юм бэ. бид цэвэрлэж болно оо гэхдээ юманд учир суманд гичир гэж үг бий. мөнгийг нь та аваад ажлыг нь өөрсдөөр нь хийлгэчих санаатай бол тэр чинь шударга биш шүү дээ. нэг л их татвар авна, албадан ажил хийлгэнэ энэ тэр гээд л комунист гэхээсээ илүү бүр феодал эсвэл харгис хаант засаглал маягийн юм болох нь.
2013-11-08
хэрүүлч дарга:
захирамжаа хуульд оруулаад өгчих тэгвэл цэвэрлэж болно тэгэхгүй бол чиний хогийг хэнч цэвэрлэхгүй за даргаа
2013-11-08