“Оюутолгой”-гоос авах 445 тэрбум төгрөгийг төсвөөс хассаныг эсэргүүцэв

Бие даагчдын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “ УИХ-ын 2013 оны төсөвт тодотгол хийх явцад “Оюутолгой”-н гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж амжаагүй гэсэн үндэслэлээр төсөвт оруулахаар төлөвлөсөн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр болох 445 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасч тодотголоо. Энэ нь цаашдаа уг төлбөрийг авахгүй гэсэн зүйл биш юм. “Оюутолгой”-н гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах асуудал нээлттэй хэвээр үлдсэн. Тиймээс уг төлбөрийг тооцож авахыг асуудлыг эрчимжүүлж, 2014 оны төсөвт тусгуулах саналтай байгааг сонордуулъя. Энэхүү орлого нь компанийн үйл ажиллагааны амжилтаас шалтгаалахгүй дэлхийн зах зээлд баялгийн үнийн өсөлтөөс олж буй орлого юм. Иймд “Оюутолгой”-н гэрээг сайжруулах, Монголын талын орлогын хэмжээг бууруулах бус нэмэгдүүлж, үр дүнгээ энэ сарын 15-ны дотор багтаан УИХ-д танилцуулахыг мэдэгдье гэжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ