Үхрийн махны үнэ буурчээ
Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр махны үнийн судалгааг хийдэг. Үхрийн ястай мах 6800-9800 төгрөг. Харин цул мах нь 8500-11000 төгрөгийн ханштайгаар захуудад худалдаалагдаж байна. Энэ долоо хоногт Барс, Меркури, Бөмбөгөр худалдааны төвд 2-6,2 хувиар үхрийн махны үнэ буурсан үзүүлэлт гарчээ.
Хүчит шонхор болон Хархорин худалдааны төвд хамгийн хямдаар худалдаалагдаж байгаа бол Меркури худалдааны төв махны үнэ харьцангүй өндөр байгаа юм.
Захуудад махны үнэ ханш ямар байгааг зурагнаас үзнэ үү.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ