
АНУ, Их Британи, Канад улсууд Ираны эсрэг олон салбарт шинэ хориг арга хэмжээ аваад удаагүй байгаа билээ.
Тэгвэл энэхүү хориг арга хэмжээг авсантай холбогдуулан өчигдөр Ираны нийслэл Тегеран хотноо оюутан залуус жагсаж улмаар Их Британийн элчин сайдын яам руу дайрчээ.
Хэдийгээр цагдаа нар элчингийн байрыг хамгаалж байсан ч хилэгнэсэн оюутан залуус дотогш нэвтэрч Их Британийн туг далбааг урж шатаан, эд зүйлсийг нь гудамжинд гаргаж эвдэж хэмхлэн шатаасан байна.
Үүнтэй холбогдуулан Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нэлээд хатуухан мэдэгдэл хийсэн ба Ираны эрх баригчдыг энэхүү хэрэг явдлыг анхаарал тавин буруутай этгээдүүдийг шийтгэж, хүлцэл өчихийг шаардсан байна.
Элчингийн байр луу халдаж олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчсөн энэхүү хэргийн хариуг хатуу барихаа мөн мэдэгджээ.
Европын холбооны орнууд болон АНУ, Канад улсууд энэхүү хэрэг явдалд ихээхэн эмзэг хандаж мэдэгдэл гаргацгаажээ.
Ираны гадаад хэргийн яамнаас Их Британи улсад хандан ийм явдал гарсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ