Газрын ашиглалт ба хамгаалалт сэдвээр зөвлөлдөв

img

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын шинэтгэлийн Үндэсний хороо, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж байгаа “Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөн Төрийн ордонд хуралдав.  Уулзалт, зөвлөгөөнийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ:

6

-Өнөөдөр дэлхий нийтэд газрын гаралтай болон бусад био бүтээгдэхүний хэрэгцээ эрс нэмэгдэж хүн амын хүнс, тэжээл, бусад хэрэглээг хангах асуудал хурацаар тавигдаж байгаа энэ үед манай орон ч мөн газрын ашиглалтыг сайжруулах, хамгаалах талаар газрын харилцаанд шинэчлэл хийх шаардлага зайлшгүй гарч байгааг онцлоод, энэ үүднээс газрын талаарх багц хуулийн төсөл боловсрогдон хэлэлцэгдэж байгааг тэмдэглэлээ.  Энэхүү уулзалт, зөвлөгөөнд БХБЯ, ҮХААЯ, БОНХЯ, Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газар, Нийслэлийн газар, өмчийн харилцааны алба, ГХГЗЗГ, ШУТИС, ХААИС, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөний эхэнд “Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдвээр Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Ням илтгэл тавилаа.

5

Уг зөвлөгөөнд газрын нэгдмэл сангийн аль нэг ангиллын газарт явагдаж байгаа аливаа үйл ажиллагааг бодлогын болон технологийн түвшинд удирдан зохион байгуулж байгаа яам, салбараас тухайн ангиллын газрыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ, бусад ангиллын газартай үүссэн давхцал, маргаан, тулгарч байгаа хүндрэлийн талаар хэлэлцэж гарсан тодорхой саналууд Газрын тухай багц хуулийн төсөлд тусна гэж үзэж байгаа юм. Мөн зөвлөгөөний үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж цаашид авах арга хэмжээг тогтоох ажээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ