Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

img

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орхогүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн булчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Балж, Улз голын сав газраар 12-17 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ