Орбит, Баянхошуу, Зүүн салаанаас 36-р сургууль хүртэл сурагчдын автобус үйлчилнэ

img

 

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн. Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар  явуулсан бол энэ сарын 11-нээс эхлэн дахин 3 чиглэлд хүүхдийн автосус явуулахаар болжээ.

Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах бөгөөд энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22  сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Хүүхдийн автобусны үйлчилгээнд  Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК,  “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчлэхээр төлөвлөжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
heden tsag minutiin zaitai yawah yum bol? ji*e ni bayanhoshuunii awtobus buudal bolgon deer zogsoh uu?
2013-11-10
мммммм:
том хүмүүс суух гээд байна гэсэн суувал 2000 төгрөгөөр суулгах хэрэгтэй.
2013-11-09