Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг хэлэлцэнэ

img

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ