Гол тоглогчийн хүйсийг шалгуулах шаардлага тавьжээ
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн багийн Seoul City Hall Amazones өрсөлдөгч багийнхаа довтлогчийнхоо хүйсийг шалгуулах хүсэлт тавьжээ. Клубын долоон багийн зургаа нь “Амазонк” багийн Пак Ын Соны хүйсийг шалгуулах шаардлага тавьж байгаа аж. Тэд шаардлагыг нь хүлээж аваагүй тохиолдолд дараагийн улирлын тэмцээнд оролцохгүй гэж мэдэгджээ.
Пак Ын Сон 180 см өндөр, 74 кг жинтэй. Тамирчин 2003 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд орсон. Харин багийн ерөнхий менежер энэ нь хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг хэрэг гэж мэдэгдсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ