Олимпийн наадмыг бойкотлохын эсрэг байхыг уриаллаа
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах НҮБ-ын ерөнхий ассамблейн индэр дээрээс аливаа улс орон олимпийн наадмыг бойкотлохын эсрэг байхыг уриаллаа. “Спорт бол ойлголцол, яриа хэлэлцээний төлөө байдаг. Бид ямар нэг зүйлийг шүүмжилдэггүй. Хэнийг ч гадуурхдаггүй. Тиймээс ч ямар нэг бойкотын эсрэг байх болно. Бойкот бол спортын үндсэн мөн чанарт нийцэхгүй” хэмээн хэлжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Гүржийн Гадаад хэргийн дэд сайд Давид Залкалиани Сочигийн олимпийг бойкотлох тухай мэдэгдэж байсан бол наймдугаар сард АНУ-ын гейчүүд мөн Оросод болох олимпийн бойкотлохыг уриалж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ