Хар салхи 100 гаруй хүний аминд хүрчээ

img

“Йоланда” хар салхины улмаас Филиппинд сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ онд болж байгаа хамгийн хүчтэй хар шуурганаас болж наад зах нь 100 гаруй хүн амиа алдсан байж болзошгүй дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Шуурганы хурд 275 км/цаг, зарим үед 310 км/цаг хүрч байгаа аж. Далайн давалгаа зургаан метр хүртэл өндөр босч байгаа гэнэ. Шуурганы гол төв Филиппиний төв Самар, Лейта арлаар өнгөрсөн байна. Филиппиний нисэх буудалд 200 гаруй онгоцны нислэг цуцлагдаж, автозамууд хаагдаад байгаа аж. Хар шуурга хойд зүт 29 км/цагийн хурдтай чиглэж байгаа бөгөөд нь Филиппиний дараа Вьетнам, Лаост хүрнэ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muu zaluu:
hetsvv ym bolno gene shvv
2013-11-09