
Африкийн Зааны ясан эрэг улсын экс Ерөнхийлөгч Лаурент Гбагбог Гаага дахь Олон улсын шүүхээр оруулахаар болжээ.
Түүнийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санаатайгаар сонгууль будилуулж, иргэдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулан гэм зэмгүй хүмүүсийн амийг хороосон хэрэгт буруутган Олон улсын шүүхээр шүүх гэнэ.
Энэ оны дөрөвдүгээр сард Лаурен Гбагбог гэрийнх нь хоргодох байрнаас сөрөг хүчнийхэн олж баривчилсан юм.
Тэрбээр сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөөгүй, өөрийгөө ялалт байгулсанд тооцсоны улмаас улс орондоо иргэний дайн үсгэхийг шахсан юм. Сөрөг хүчний дэмжигчид түүний эрэг жагсаал цуглаан зохион байгуулах үед тэрбээр цэрги йн хүч хэрэглэн хэдэн мянган хүнийг алж шархдуулан тарааж байсан.
Тиймээс түүний эсрэг НҮБ-аас буруушаан улмаар Францын нисэх хүчин Лаурент Гбагбогийн армид цохилт өгснөөр тэрбээр зугатаж гэртээ нуугдсан аж. Түүнийг Зааны Ясан эрэг улсын одоогийн удирдлагууд Олон улсын шүүхэд шилжүүлэн өгөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ