“Хөрөнгө оруулалтын газар” байгуулна

img

Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа, арга барил, үр ашгийн хувьд олон улсын сайн туршлагын түвшинд хүртэл бэхжүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байгаа. Иймд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгуулахаар өнөөдрийн хуралдаанаар тогтсон байна.

Тус газар нь хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, шалгуур хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох зэрэг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулалтын газар нь Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын суурин дээр байгуулагдаж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын хуульд зааснаар зарим чиг үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, зарим шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Шинэ агентлагийн ажлын байрыг Эдийн засгийн хөгжлийн яамны орон тооны хязгаарыг нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулж, сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтэс, хөрөнгө оруулалтын үнэлгээний хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэсэн 3 нэгжтэй, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Тус газрын эд хөрөнгө, үйл ажиллагаа болон ажиллагсдын цалингийн сантай холбогдох санхүүжилтийг балансаас балансад шилжүүлэх юм. Эдийн Засгийн хөгжлийн яамны 2014 оны төсөвт Хөрөнгө оруулалтын газрын санхүүжилтийг тусгаж, УИХ-д өргөн барьжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ахмад улс төрч:
эдийн засгийн хөгжлийн яам чинь зүгээр л фортуна батбаярт зориулсан шүүдээ. ажлын функц нь эдийн засгийн хөгжлийн агентлаг юм даг. одоо аргаа барахдаа дотор нь агентлагаа байгуулах нь дээ. тэгээд нэг агентлагын ажлыг 2 байгууллага хийдэг болох нь дээ. шулга батбаяр одоо ажил муу гэж хэлэгдвэл агентлагынхаа дарга руу чихэж байх аргатай болон нь дээ. ээ дээ энэ олигархууд уу. ханаж цадна гэж байхгуй дээ. уг нь эдийн засаг гэдгийг хязгааргүй авах гэсэн хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангаж ухаан гэж сургадаг даа. энэ олигархуудын хязгааргүй шуналыг зогсоох зүйл үгүй тул улс орноо мангас шиг идэж дуусгаад л зогсох байхдаа.
2013-11-11
zochin:
ajlaa khiij chdahkgui baij ter batbayraa yamtai ni buulgaachee ymar olon yam be tetgeber tetgemj nemehkgui hudal hkeden tegreg tesebt syylgasan geed ter ni ymar ch toostoogyi hugastaagui um chini hudlaa bno ugaasaa ter batbayar chin eeriin hkamaatan naiz naraaraa tnb busad albaa duurgeed yria ni ymar ch teriin hkunii ender medleg algaa bas tom oron too nemlee altanhkyag eeree medleggui deer ni saiduud ni ichmeer medleggui odoo bolie ene ebel osgohk ni bnaa
2013-11-10
zochin:
hugjliin yamiig baiguulahad fortuna selem erguulseer baigaad ih olon hurungu mungutei holbootoi funktsuudiig tataj negtgesen dee. ingehdee *rdlagagui agentlaguidiig tatan buulgah heregtei gej dairch baisansan, daahgui nohoi buluu huraanaa gej. mun ch olon ajliig avaad nuraaj baigaa hundee. door ni uchraa olohgui, ajlaa medehgui olon nuhduud zuvhun saidiinhaa amiig harj suusaar baigaad olon ch ajliig bogino hugatsaand nugaslah shivdee. umnu sangiin yamnaas ochson gants neg nuhduud l gol achaag ni uurch baigaa haragdah yum, neleed chadvarjih heregtei baina daa gej...
2013-11-10
irgen:
ediin zasgyn yam gej yu hiigeed baina. ajlyn ur dun baihgui. sangiin yamny ajlyg barag uursduu hiisen geh met. ene 2 yamny ajil davhtsaj baigaad ajlyn zurag avakt hiih heregtei yum baina
2013-11-09
zochin:
ene yam bolon busad yamduudad hurungu oruulaltyn gazar, heltsuud baisaasr baital dahin iim gazar baiguulaad baidag ni yamar uchirtai yum be ?? shineer hurungu oruulaltyn gazar baiguulah yum bol ediin zasgiin yaman deer bish ondoo baiguullagyg tushiglej baiguulah ni sain taltai. odoo tend baigaa humuus yu hiij baigaad hariutslaga tootsoh heregtei baina
2013-11-09
unen:
herenge oruulaltiin gazar gej baigaashdee dahiad negiig baiguulah geed baigaa yum uu hiideg n gants gegcheer deeree danhaagaid tsagaan gartanguudiig beltgeed baih yum ene tseehen huntei ulsad iim tom zasaglaliin sistem hereggui sh dee teriin albiig chadvar muutai hamaatan tanilaaraa duurgeed baihiin orond chadvartai tseehen hun ajilluulaach ee
2013-11-09
byamba:
harin time hideg hun n hed bna nuguu pramid togtoltsoo alga urvuu harchihaar yaj hugjih ve te
2013-11-09
naraa:
deere danhaigaad bg ajil hiih hun n bagasaad l bh yma tuhailbal darga bhad ded darga orlogch darga bur zuvluh geed l arai heterhii neg sumand gehed hurliin, zasag, orlogch, tamgiin darga geed deer bas zuvluh ch bh shig. orlogch darga gej zugeer l neg baraa bologch namiin shahaa bhaa bolimoor yma
2013-11-09
naraa:
deere danhaigaad bg ajil hiih hun n bagasaad l bh yma tuhailbal darga bhad ded darga orlogch darga bur zuvluh geed l arai heterhii neg sumand gehed hurliin, zasag, orlogch, tamgiin darga geed deer bas zuvluh ch bh shig. orlogch darga gej zugeer l neg baraa bologch namiin shahaa bhaa bolimoor yma
2013-11-09