Мишель Платини Ерөнхий сайдтай уулзана
Европын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Францийн иргэн Мишель Франсуа Платини манай улсад зочилж байна.
Тэрбээр хувийн онгоцоороо манай орныг зорьж иржээ. Өнөөдөр 14:00 цагт хөлбөмбөгийн талбайд болох “Дэрэн кап” тэмцээний нээлтэд оролцож, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах юм байна. Дэлхийн домогт хөл бөмбөгчин 15.00 цагт NTV телевизийн нэвтрүүлэгт оролцож, хөлбөмбөгийн холбооны үе, үеийн төлөөлөлтэй ярилцлага өрнүүлнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ