Улаанбаатарт 1-3 градус хүйтэн

img

Цаг уур орчны шинжилгээний газрас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын сав газраар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод үүлшинэ, бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10метр, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ