Египетэд сонгуулийн товыг зарлав

img

Египетийн парламентын сонгууль ирэх жилийн хоёр, гуравдугаар сард, харин Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зун болно гэж тус улсын Гадаад хэргийн сайд Набиль Фахми мэдэгдлээ. Гэхдээ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга явуулах эсэх талаар дурдаагүй байна. Энэ оны сүүлээр Үндсэн хуулийг баталж, бүх нийтээр хэлэлцэнэ гэж байсан юм. Өнгөрсөн долдугаар сараас засгийн эрхийг авсан Египетийн шинэ эрх баригчид ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг хагас жилийн дотор явуулна гэж амласан ч улс орны дотоод байдал хурцадсан тул тэрхүү амлалтаа биелүүлж чадсангүй.

1

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Египетэд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний эсэргүүцлийн ажиллагаа тасрахгүй байгаа юм. Тэд Мухаммед Мурсийг ерөнхийлөгчийн суудалд эргүүлэн тавихыг шаардаж байгаа. Эсэргүүцэл даамжирч, хэд хэдэн удаа ширүүн мөргөлдөөн гарсан юм. Мөн исламистуудын лидерүүдийг шүүж эхэлсэн нь байдлыг хүндрүүлж байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ