Дэвид Бэкхэм оны стильтэй залуугаар тодров

img

Германы сар тутмын “GQ” сэтгүүлээс Дэвид Бэкхэмийг шилдэг стильтэй залуугаар тодруулсан байна. “GQ” сэтгүүлийн 15 жилийн ой саяхан болсон бөгөөд уг арга хэмжээний үеэр Бэкхэм ийнхүү хамгийн хүндтэй шагналыг авсан байна. Сэтгүүлийн зүгээс түүнийг “Спорт, гэрэл зураг, стиль дизайн, загварын ертөнцүүдийг дэлхий дахинд холбож чадсан түүн шиг өөр тамирчин байхгүй” хэмээн үзэж байгаа аж.

1

Дэвид Бэкхэм шагнал гардсаныхаа дараа “Би маш их аз жаргалтай байна. Намайг хөгширсөн гэж олон хүн хэлсэн ч тийм биш бололтой. Та бүхэндээ хайртай шүү” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
gomo ymuu neg taldaa
2013-11-11
ариунаа :
мундаг шүтээн минь
2013-11-10