Энэ жил 1702.3 км автозамын ажлыг хийж дуусгажээ

img

Энэ онд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор Засгийн газраас төлөвлөсөн. Энэ арга хэмжээний хэрэгжилт болон авто замын салбарт хийгдэж байгаа ажлын явц ямар байгаа талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар Зам, тээврийн сайд А.Гансүхэд асуулга тавьжээ. Асуулгын хариуг Зам, тээврийн сайдаас гишүүнд хүргүүлсэн байна.

1

Авто замын салбарт энэ онд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаад зээлээр нийт 977,5 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Үүнийг 74 төсөлд нийт 3321.24 км  автозам,  2984.27 метр  төмөр бетон замын гүүрийн ажил хийж байгаа аж. Энэ онд 1700 км хатуу хучилттай зам хийхээр төлөвлөснөөс 1702.3 км хатуу хучилттай автозам, 924 метр гүүрийн барилгын ажлыг дуусгаад байгаа гэнэ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

maluudaa:
ш аа гаад байгаачээ. ихэнх км нь өмнөх засгийн үед өмнөх жилүүдэд явцан зам бсн ш дээ баянхонгорын замаар явдаг бүх хүн мэднээ наад зах нь
2013-11-11
aagii:
ter dornodiig holboh zam chin duusaagui biz dee
2013-11-11
dondog:
boljdee. heden km zam ch gsn ashiglaltad orj baival
2013-11-11
батө:
уугаа тэнэг минь. хайлаастын зам чинь зам тээврийн яаманд биш, нийслэлийн авто замын газарт харьяалагддаг юм.
2013-11-11
uugaa:
hailaactiin zam mash muu zam bolcon jil boloh bolov uu mongo idegch naraa
2013-11-10
замчин:
6 аймгийн товоос дорноговь, баянхонгор аймгийг замаар холбосон, дундговийг холбохоор ажиллаж байна. yлдсэн 3 аймгаа дараа жил хурдан холбоорой
2013-11-10
irgen:
bitgii xudalaa yariad bai gansuxee.
2013-11-10