Дундговь-Улаанбаатарын замын нээлтэд Ерөнхий сайд оролцоно
Дундговь аймгийн нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэж өгнө. Уг замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох юм. Энэ онд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгийг нийслэлтэй хатуу хучилттай нийт 1600 км автозамаар холбохоор Шинэчлэлийн Засгийн газраас төлөвлөсөн билээ. Одоогийн байдлаар Баянхонгор, Дорноговь аймгийг нийслэлтэй хатуу хучилтаар холбох ажил дуусгавар болж, хүлээгэн өгсөн. Харин Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил хараахан дуусгавар болоогүй байгаа. Үлдсэн гурван аймгийг нийслэлтэй холбох автозамын ажлыг оноос өмнө амжиж дуусгавар болгож чадахгүй болов уу гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
1
Засгийн газар 2014 онд Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ