“Хүүхдийн автобус” өнөөдрөөс эхлэн дөрвөн чиглэлд явна
Нийслэлийн тээврийн газар Өнөөдрөөс эхлэн “Хүүхдийн автобус”-ыг дөрвөн чиглэлд нэмж явуулахаар болжээ. Тодруулбал, уг автобус Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл хүүхдүүдэд үйлчлэх юм байна. Энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломж нээгдэж байгаа гэнэ. Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний дагуу сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх зорилгоор автобустай болгох тухай Нийслэлийн Засаг даргын А/532 захирамжийн дагуу нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3500 орчим сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байгаа аж.
Хүүхдийн автобусны үйлчилгээнд Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК, “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчлэх ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ