Ж.Цэцэгдарь: Гэрлэх ёслолын ордоны эзэмшил газрын зарим хэсгийг түр түрээслэсэн
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр M-Си-Эс пропертийз Холдинг компани Гэрлэх ёслолын ордоны 3 га эзэмшил газрыг хууль бусаар авсан мэт мэдээлэл цацагдах болсон билээ. Энэ асуудлаар Гэрлэх ёслолын ордоны менежер Ж. Цэцэгдариас тодруулга авлаа.
7
-Гэрлэх ёслолын ордоны 3 га эзэмшил газрыг хувийн компани хууль бусаар авсан мэт мэдээлэл цацагдах боллоо. Танай эзэмшлийн газар бусдын өмчлөлд шилжсэн зүйл байгаа юу?
-Ташаа мэдээлэл ихээр тархаж байгаад харамсч байна. Гэрлэх ёслолын ордон болон түүний эзэмшил газар нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт харъяалагддаг. Нэгдүгээрт, манай эзэмшил газар нь 3 га-д хүрэхгүй 1 га. Хоёрдугаарт: Гэрлэх ёслолын ордоны хэсэг газрыг барилгын ажлын түр талбайн зориулалтаар түрээслүүлэх, түрээслэх гэрээг тодорхой нөхцөлтэйгөөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Гэрлэх ёслолын ордон болон M-Си-Эс пропертийз холдинг компани хооронд байгуулсан. Гэрээнд зааснаар бол манай эзэмшил газрыг түрээслэгч тал барилгын материал түр хадгалах болон ажилчдын хувцас солих өрөө байрлуулах зориулалтаар ашиглах ёстой. Гэрлэх ёслолын ордон нь улсын өмчит газар болохоор хэн нэг дарга томилогдож ирээд өөрийн мэдлээр эзэмшил газраас зарж борлуулах хуульзүйн ямар ч үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл манай байгууллага нь хуулийн дагуу түрээсийн гэрээгээр хэсэг газрыг тодорхой хугацаанд түрээслүүлсэн.
6
-Гэрээ дууссаны дараа түрээслэсэн газраа ямар байдалтай хүлээлгэж өгөх ёстой вэ?
-Тус компанийн түрээсэлж байгаа газрыг гэрээний хугацаа дуусмагц хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нийцүүлэн ногоон байгууламж, таримал мод, бут сөөгийг анхны байдлаар нөхөн сэргээж, тохижилтын ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгнө гэж гэрээнд заасан.
5
Н.Саранчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ