Цөмийн хэлэлцээрийн хугацааг сунгав
Ираны цөмийн асуудлаарх холбогдох талууд ойлголцолд хүрэхээр ажиллаж байгаа Женевт хийж байгаа хэлэлцээрийг сунгасан байна. АНУ, Англи, Франц, Орос, Хятад болон Герман гэсэн зургаан орон Ираны төлөөлөгчидтэй Женевт хоёр хоногийн хугацаатай хэлэлцээ хийж эхэлсэн билээ. Эхний өдрийн хэлэлцээ дуусах үеэр, хурлыг тэргүүлж байгаа Европын холбооны Дипломат харилцаа болон аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Катерин Эштон өөрийн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж “Ираны цөмийн асуудлаарх зургаан орон болон Ираны яриа хэлцэл “нухацтай үе шат”-нд орсон. Яриа хэлэлцээнд бодит ахиц гаргахыг бид хүсч байгаа бөгөөд Ираны тал амлавал, цөмийн асуудлаар тохиролцоонд хүрч болох юм” гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Францын Гадаад хэргийн сайд Лаурент Фабиус, Английн Гадаад хэргийн сайд Уиллиам Хааг болон Германы Гадаад хэргийн сайд Гюдо Вестервелл нар Женевийн хэлэлцээнд оролцсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ