Габриэла Ислер: Энэ бүх амжилт Венесуэлийн амгалан тэнгэрийн шинж

img

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 9-нд “Ертөнцийн мисс 2013” наадмын ялагч тодорчээ. “Дэлхийн мисс”-ийн дараа орох өргөн цар хүрээтэй “Ертөнцийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар Венесуэль улсыг төлөөлөн оролцсон Габриэла Ислер гэх 25 настай бүсгүй түрүүлэн “Цагаан  нүд”-ийн эзэн болжээ. “Ертөнцийн мисс” Габриэла Ислерээс “OK сэтгүүлийн сэтгүүлч ярилцлага авсан байна. Энэхүү ярилцлагыг хүргье.

6

-Ертөнцийн хамгийн сайхан хүүхэн боллоо шүү дээ?  

-Тиймээ. Түүхэндээ Венесуэль улсын гоо бүсгүй, томоохон зэрэглэлийн тэмцээнд анх удаагаа титмийн эзэн болж байна. Түүхэн амжилтын эзэн болж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж байгаадаа баярласныг минь үгээр илэрхийлэшгүй. Энэ бүх амжилт бол Венесуэлийн амгалан тэнгэрийн шинж.

6

-Үнэхээр үндэрсхэг үзэлтэй юмаа. Өөртөө баярлах байх гэж бодсон чинь, эх орноо сайхан сурталчиллаа шүү.

-Би нэг зүйлд итгэж өнөөдөр хүртэл амьдарч байна. “Миний эх орон байгаагүйсэн бол, өнөөдрийн амжилт хэн нэгнийх болох байсан”. Өөртөө байнга сануулж, гутарсан үедээ витамин болгон хэрэглэдэг шидэт үгс минь. Тиймээс миний амжилтаас илүү эх орон минь бусдын чихэнд сайхан сонсогдоосой гэж хүсч байна.

5

-За тэгвэл, эх орны чинь тухай ярихыг минь зөвшөөрөөч. Венесуэль улсад эмэгтэйчүүдийн эрх хаагдмал байдаг гэж сонссон. “Ертөнцийн мисс”-т ороход ямар нэгэн байдлаар хавчих хандлага харагдаж байсан уу?

-Үгүй дээ. Бусад оронд охидууд юу өмсөж, сонсч байдаг шиг бид ч гэсэн эрх чөлөөт нийгэмд амьдардаг. Венесуэль бол эрх чөлөөт, ардчилсан улс. Заримдаа эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудал гардаг учир, дэлхийд эмэгтэйчүүдийн эрх ашиг хаалттай гэж боддог юм. Дэлхийд чансаагаараа “Дэлхийн мисс”-ийн дараа ордог “Ертөнцийн мисс” бол энх тайваны бэлэгдэл цагаан тагтааг зүрхэндээ байрлуулж, хуурамч инээмсэглэлийг үл тэвчдэгээрээ бусад тэмцээнээс илүү нэр хүндтэй байдаг. “Ертөнцийн мисс”-ийн тов гарч, дээд коммис, бүх орнууд руу шалгаруулалтад тэнцсэн гоо охидоо явуулахыг хүссэн илгээмж илгээдэг. Энэхүү илгээмжийн хүлээн авсан төвүүд, томоохон тэмцээнийг зохион байгуулж шалгаруулалтад явуулдаг. Венесуэльд ч хүртэл энэ ёсоор 120 охиныг сонгон шалгаруулж, тунаж үлдсэн нэг гоо бүсгүйг “Ертөнцийн мисс” рүү эх орныхоо нандин бахархалыг өвлүүлэн явуулдаг. Миний санахаар өнгөрсөн есдүгээр сард болсон “Ертөнцийн мисс”-ийн өмнөх шалгаруулалтыг шууд эфирээр нэг сая гаруй иргэн үзсэн. Тиймээс ямар нэгэн байдлаар биднийг шахан гадуурхааргүй.

5

-Таныг Венесуэльд их алдартай телевизийн хөтлөгч гэсэн. Яагаад телевизээс гэнэт тайз руу урвачихсан вэ?

-Тиймээ таны зөв. Би одоо 25 настай. Тэнд байсан охидоос ахмадуудын тоонд орж байсан. Сүүлийн таван жил тасралтгүй, үдэш бүр цэнхэр дэлгэцээр Венесуэлчүүдтэйгээ уулзсан. Гэнэт тайз руу урвачихаагүй ээ. Би 12 наснаасаа эхлэн загвар өмсч, улсдаа зохиогдсон томоохон титмийн тэмцээнд оролцож, чамлалтгүй амжилт гаргадаг байлаа. Миний хөтөлдөг “last night” нэвтрүүлэг маань 2011, 2012 онуудад хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэг болж, томоохон урамшуулал хүртэж байсан.

5

-Яг ямар чиглэлийн нэвтрүүлэг вэ?

-Хүсвэл бүх чиглэлээр гарах боломжтой. Өнөөгийн Венесуэль оронд юу хэрэгтэй байна вэ, ирээдүйн залуус маань бусад орны хүүхэд залуустай нэг чигт явж байна уу гэх мэт олон сэдвээр гардаг даа.

5

-Та титмээ зүүснийхээ дараа “Хамгийн чухал ажил үүрэг бол эх хүн болох” гэж хэлж байсан. Өнөөдөр таны зүүсэн энхний бэлэгдэл болсон “Цагаан нүд” титэм тань эхийн сэтгэлийн илрэл болох уу?

-Маш сайхан асуулт тавьсан таньд баярлалаа. Маш зөв, миний толгой дээр байгаа “Цагаан нүд” ээжийн хайрыг бусдад түгээх болно. Би титэм хүртсэнийхээ дараа “Хамгийн чухал ажил үүрэг бол эх хүн болох” гэж хэлсэн. Дараа жил хүртэл зөвхөн минийх л байх энэ титмийн хүчээр ээжийнхээ хайрыг мэдэрч чадаагүй бүх хүмүүст туслах болно. Би хэдий ээж биш ч гэлээ, хэзээ нэгэн цагт ээж болох учраас онцгой эрхийнхээ хугацаанд ээж байхыг хүсч байна. Хайраар гэрэлтсэн тэдний урмыг газарт унагаалгүй өндрөөс өндөрт өргөх болно.

5

-Энэ удаагийн “Ертөнцийн мисс 2013” наадмын хамгийн өндөр нь та байсан байхаа?

-Тийм шүү. Хамгийн өндөр нуруутай нь би байсан. Би 180 см өндөртэй. Багадаа хэтэрхий өндөр байсан учир ганц ч найз байдаггүй байсан. Оюутан, ажил дээр гарсан ч залуус намайг тоодоггүй л байсан. Яагаад гэвэл хэтэрхий өндөр байсан учраас. Манай оронд эмэгтэйчүүдийн дундаж өндөр нь 160-165 см, харин эрчүүдийнх нь 167-175 см байдаг. Тиймээс би гэдэг хүн хэтэрхий өндөрт орж байгаа биз. /Инээв/.

6

-Гэр бүл болон өөрийнхөө тухай бидэнд сонирхуулаач?

-Намайг Габриэла Ислер гэдэг. Одоо 25 настай. Венесуэль улсыг төлөөлөн оролцож, Ертөнцийн миссээр тодорсондоо баяртай байна. Миний хамгийн сайн чаддаг зүйл бол үзэл бодлоо хуваалцаж,  фламенго бүжиглэх дуртай. Венесуэль улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Экрант” телевизэд сүүлийн таван жилийн хугацаанд залуусын хөтөлбөр бие даан хөтлөн яуулж байгаа. Миний түшиг тулгуур болсон гэр бүл минь надад байгаа хамгийн үнэтэй зүйл. Аав ээж хоёр минь хоёулаа Венесуэлийн хөдөлмөрийн яаманд ажилладаг, эгч минь багш, дүү маань Лондоны их сургуульд суралцдаг. Дүү минь манай гэр бүлийн ганц бахархал байгаа юм. Харин одоо бахархал нь би  болчихлоо. /Инээв/.  Аавын минь үг хууль мэт хэрэгждэг Венесуэлийн үнэнч гэр бүл бол манайх.

5

-Бүтэн сарын хугацаанд ОХУ-ын Москва хотноо байрласан. Хамгийн таалагдсан ховорхон мөчөө хуваалцаач?

-ОХУ бол миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн байсан. Тэнд очихын тулд Венесуэльд байхдаа нэг сар хэртэй орос хэлд суралцсан учир илүү сэтгэлд ойрхон байсан даа. Яг одоо миний сэтгэлд үлдсэн сайхан дурсамж гэвэл ОХУ-ын ерөнхийлөгч “Сочи”-гийн олимпийг шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага үл хамааран оролцох, үзэх эрхийг олгосон явдал. Би тэр үед гудамжаар АНУ, Япон, Канадын охидуудтай алхаж байсан. Энэ мэдэгдлийг гарсаны дараа нэг нэгэндээ хайраа илэрхийлж байсан маш олон хосыг харж байлаа. Тэдний хүслийг Ерөнхийлөгч Путин мэдэж, аавын үүргийг биелүүлж байх шиг санагдсан. Үнэхээр гайхалтай.

5

-Өрөөний найзаар?

-Миний өрөөний найзаар гуравдугаар байранд орсон Эквадорын гоо бүсгүй 22 настай Констанца Баес байсан. Хэсэг хугацаанд ч гэсэн хамт амьдарсан. Тэр бол гайхамшигтай гоо үзэсгэлэнтэй.

5

-Анх хараад л өөрийн эрхгүй дуу алдсан гоо бүсгүй байна уу. Нуулгүй хэлэхэд, бага зэрэг атаархсан?

-Байлгүй яахав. Бүүр дуу алдсан гээд л бод. Филиппиний гоо бүсгүй Ариэлла Арида, Оросын гоо бүсгүй  Эльмира Абдразакова  нар.

5

-“Ертөнцийн мисс” нь тансаг титэм болон 250 мянган ам.долларын бэлэг, шагнал хүртдэг. Нэг жилийн турш “Miss Universe”, “Miss Universe Organization”-ы нүүр царай болдог?

-Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Тун удахгүй миний төрхийг хүн бүр харах болно гэхээс. Зүрхэнд минь бага зэрэг сандрал, айдас зэрэгцэж байна шүү.

6

-“Ертөнцийн мисс”-ийн зохион байгуулах эрхийг эзэмшдэг тэрбумтан Дональд Трамп өөрөө биечлэн Москвад ирсэн нь, энэ удаагийн тэмцээн ямар сайн болсныг харуулсан гэж болохоор. Дональд Трампийн тухайд?

-Би титмээ гардан авсны дараа, Дональд Трамптай хамт хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн. Анх түүнээс бага зэрэг айж байсан ч, сүүлдээ ахтайгаа хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Дональд Трамп надад зориулж “Олон бүсгүйн мөрөөдлийг хулгайлагч Венесуэлийн гоо бүсгүй болсонд баяртай байна” гэж хэлэхэд зүрх зогсох гэж байсан.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
ene huuhen iu gevee, tomoohon temtseend venesuel anh udaa iallaa gev uu, urgelj l delhiin miss endees tordog sh dee
2013-11-11