Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалт боллоо

img

Үндэсний татварын албаны “Татварын улсын байцаагчийн эрх олгох, сунгах” журмын дагуу 2011 оны 11 сарын 21-30-ны хооронд татварын улсын байцаагчийн анхан шатны сургалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Сургалтанд Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр,  Дорнод, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 41 хураагч хамрагдаж байна.  Сургалтанд оролцогсод Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтанд сууж, шалгалтанд тэнцсэнээр  Татварын ерөнхий газрын даргын тушаалаар татварын улсын байцаагчийн эрхтэй болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ