Ипотекийн зээл 48.2 хувиар өсчээ

img

“Найман хувийн зээл” хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ипотекийн зээлийн багц 475,6 тэрбум төгрөг буюу 48.2 хувиар өсчээ. Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны статистикаас харахад хөтөлбөрийн хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 466.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлж, 596.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоод байна.

Арилжааны банкуудын нийт ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар нэг их наяд 461.8 тэрбум төгрөгт хүрч, оны эхнээс 616.5 тэрбум төгрөгөөр буюу 72.9 хувиар өсчээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nbvd:
ene zeeliig ard tiumend heregtee hurteemjtee l gj yarihiin chuham hend heregtee hend ashigtai bn gedeg n tsanaa l bga bh daa
2013-11-11