АНУ-ын 27 мужид хятадууд жагсаал хийж байна
АНУ-ын “ABC” телевизээр “Хятадыг доромжилсон үг хэлсэн” хэмээн тус улсын 27 мужид 30 мянган хятад иргэн жагсч байгаа гэнэ. “ABC” телевизийн хөтлөгч Жимми Киммелөнгөрсөн сарын 28-нд явсан (Jimmy Kimmel Live) шууд нэвтрүүлгийн үеэр “Дэлхийг эзлэх хятадын санаа хэрэгжихгүй бололтой. Тус орны хүн ам өдрөөс өдөрт хэдэн саяар үржиж байгаа ч 2020 он гэхэд иргэдийнх нь 60 хувь нь 50-55 насныхан эзлэх юм. Тиймээс “Хөгшрөлт явагдсан” ард түмэн дэлхийг яаж эзлэх билээ. Яг одоо Хятадуудыг устга” гэсэн байна. Жагсагчид хөтлөгч Жимми Киммелийг “их гүрнийг гутаан доромжилсон үг хэлснийхээ төлөө уучлалт гуйж, ажлаасаа халагдах”-ыг шаардаж байгаа аж.
Хятадыг доромжилсон нэвтрүүлэг цацсан ABC телевизийг эсэргүүцэж Вашигтон, Нью Йорк, Лос Анжелес, Сан Франсиско, Сиэтл, Хьюстон, Миами зэрэг хотод хятадууд цагдаагийнхантай мөргөлджээ. Иргэд Конгрессын өмнө Ерөнхийлөгч Барак Обамаг “Арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг” шинэ хууль гаргахыг уриалсан байна.
Урьд нь “CNN” агентлаг 2008 онд хятадуудыг гутаан доромжилсон утгатай нэвтрүүлэг гаргасны төлөө 5000 гаруй хятад иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тус агентлагийн ерөнхий редакторыг ажлаас халагдахыг шаардаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ