Урантай холбоотой гэрээг МАХН-ынхан эсэргүүцэв

img

МАХН-ын залуучууд, жирийн гишүүд өнөөдөр эх орон, газар нутаг, ард түмнийхээ төлөө буюу Засгийн газрыг Францын Засгийн газартай уран олборлох тухай гэрээ байгуулсныг эсэргүүцэн хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ASF

Тодруулбал, 2013 оны 10 сарын 25-нд Гадаад хэргийн сайд Л.Болд, Францын гадаад хэргийн сайдтай “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-г үзэглэж, Монгол улсад уран олборлох ажлыг эхлүүллээ. Монгол хүний эх орондоо эрүүл, аюулгүй орчинд аж төрөх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань ноцтойгоор зөрчсөн энэхүү гэрээг эсэргүүцэн “Урантай монголын ирээдүйн дүр зургийг ийнхүү төсөөлж байна” хэмээн анхны пантамимо хэвлэлийн хурлыг зохион байгуулав. "Шар нунтгийн тарчлаан” гэж нэрлэсэн тус хурлыг зохион байгуулагчид цагаан нөмрөгийн дор урантай холбоотой самбаруудыг барьж, үгээр бус үйлдлээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

se

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба энэ үеэр “МАХН-ын залуучууд, жирийн гишүүд дэмжигчдийн санаачлагаар урантай холбоотой байр сууриа илэрхийлсэн арга хэмжээ явуулж байна. Монголчуудын заяагдмал эрхийг зөрчиж буй энэхүү гэрээг үзэглэхэд улс төр, бизнесийн нэр бүхий хүмүүс оролцсон. Тиймээс эх орон, ард түмнийхээ ирээдүйн төлөө УИХ-аар энэхүү гэрээг соёрхон батлахгүй байхыг уриалж байна” гэлээ.

AS

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk :
shoudah yumaa olov
2013-11-11
zochin:
he he ed nariig zasgiin erh bairj baihad ehelsen ajil chuu dee. odoo neg ih show hiij eserguutsej gene
2013-11-11
....:
энэ гэрээг эсэргууцэж байна.
2013-11-11