Дэд сайдын аминд хүрчээ
Ираны Аж үйлдвэрийн яамны дэд сайд галт зэвсэгтэй этгээдийн гарт амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ираны мэдээллийн “Ai An” агентлагийн дамжуулснаар дэд сайд Сафдар Рахматабади Тегеран хотын ойролцоо толгойдоо болон цээжиндээ буудуулж амиа алдсан гэнэ. Хэрэгтэн дэд сайдыг машиндаа явж байхад нь гэнэт халдаж хэргийн газраас зугтсан гэнэ.
Ираны цагдаагийн дарга Мафур Эн “Хэргийг яаралтай илрүүлэхээр шинжээчдийн багийг гаргаж, хэргийг газрыг хамгаалалтад авсан байгаа. Энэ аймшигт хэргийг үйлдсэн байх магадлалтай хоёр бүлэглэлийн гишүүдээс мэдүүлэг авч эхэлсэн ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Хэдхэн хоногийн өмнө эрүүл мэндийн яамны томоохон хоёр эрхмийг хороосон хэрэгтэй энэ хэрэг холбоотой байж магадгүй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ