Төрийн банкны хамгийн үнэт зүйл бол ажилчид
Төрийн банкны ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрийг хангах, залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх, шинэ санаа санаачлагуудыг хэрэгжүүлэх зорилготой “Окей” клубыг тус банкны залуус сайн дурын үндсэн дээр байгуулжээ. Байгуулагдаад 8 сар болж буй тус клубээс банкны ажилчиддаа зориулан “Нэг ажилтан-нэг зуун мянга”, “Сэтгэл шингээсэн бэлэг”, “Эрүүл амьдарцгаая” гэх мэтчилэн олон ажлыг санаачлан явуулсан байна.
6
“Сайн ажиллаж, сайхан амьдаръя” уриан дор нэгдсэн “Окей” клубын гишүүд өнгөрсөн баасан гарагт ажилчдынхаа дунд бас нэгэн чухал ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, тус Банкны төв оффис болон Улаанбаатар хотын салбар нэгжийн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм. Эрүүл мэндийн үзлэгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар ирж, хараа зүй, чих, хамар, хоолой, цусны даралтыг үзэж, цусан дахь сахарын хэмжилтийг хийж байлаа. Энд хамгийн их анхаарал татаж байсан оношилгоо нь биеийн бүтцээ тодорхойлуулж, энэ дагуу мэргэжлийн хоол зүйчээс зөвлөгөө авах үзлэг байлаа.
6
“Окей” клубын гишүүн Б.Одбаясал: Манай байгууллагын хамгийн үнэт зүйл бол ажилчид
7
Эрүүл мэндийн үзлэгийн үеэр бид зохион байгуулагч болон үзлэг шинжилгээнд хамрагдсан зарим ажилтнуудтай уулзлаа.
6

-Манай клуб энэ оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Ингээд наймдугаар сараас шинэчлэн байгуулагдсан. Өнөөдрийн үйл ажиллагаа маань “Окей” клуб шинэчлэн байгуулагдсанаас хойш зохиогдож буй хамгийн эхний ажил юм. Өглөө энэхүү үйл ажиллагаагаа нээж, клубын гишүүд болон удирдлагуудынхаа хамт ажилчдаа угтан авч, халуун аарц, чацаргана, аньсны шүүсээр дайлсан. Ингээд үргэлжлүүлэн ажилчдаа эрүүл мэндийн үнэгүй үзлэг шинжилгээнд хамруулж байна.
5
-Энэ арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүлэх болсон шалтгаан юу вэ?
-“Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Иймээс манай банкны ажилчид сайн ажиллахын тулд эрүүл байх ёстой гэсэн үүднээсээ энэ ажлыг бид зохион байгуулж байна. Ажилчид маань энэ үзлэг шинжилгээгээр хэрвээ ямар нэг өвчтэй байсан бол түүнийгээ мэдэж, цаг алдалгүй эмчлүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай болов уу.
Банкны зүгээс цаашдаа ажилчдаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах болно.
5
-Танай клубээс цаашид ямар ажлуудыг зохион явуулахаар төлөвлөж байна вэ?
-“Окей” клубээс цаашдаа олон чиглэлийн салбар клубуудыг байгуулж байна. Тухайлбал, ууланд авирах сонирхолтой, фото зураг сонирхдог ажилчдын клуб гэх мэтчилэн. Ингэснээр ажлын бус цагаар ажилчид маань сонирхлоороо нэгдэж, илүү хамтач уур амьсгалыг бий болгон, цагаа зөв боловсон өнгөрүүлэх ач холбогдолтой.
5
-Цаашдаа клубын чинь үйл ажиллагаа хөдөө орон нутгийн салбарууд руугаа чиглэх үү?
-Манай клубт хөдөө орон нутгийн салбараас гишүүнтэй.Бид эдгээр гишүүдээрээ дамжуулан өөрсдийн үйл ажиллагаагаа хөдөө орон нутагт үргэлжлүүлнэ. Мөн ирэх жилээс хөдөө орон нутгуудын салбараараа явж нийслэлд явуулсан зарим үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
6
-Хэрэгжүүлсэн ажлуудаасаа товч танилцуулаач?
-Бид ажилчдаа жилдээ ганцхан болдог тухайн хүний төрсөн өдрөөр нь цалинтай амралт олгох талаар шийдвэрлэсэн. Мөн өмнө нь хоол унааны мөнгө өгдөггүй байсан бол хоол, унааны мөнгө олгож эхэлсэн байгаа. Түүнчлэн шинэ санаа гаргасан хүмүүсийг урамшуулж, үнэлэх зэрэг ажлууд зохион байгуулсан.
5
-Хүмүүс өвдөхөөсөө нааш тэр бүр эмнэлэгт очоод үзлэг, шинжилгээнд хамрагдаад байдаггүй. Тэгэхээр танай банк маш шинэлэг, бусдад үлгэрлэмээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Бусад аж ахуйн нэгж байгууллагууддаа уриалж хэлэхэд?
-Бүх байгууллагууд энэ чиглэлээр ажилладаг байх гэж бодож байна. Манай байгууллагын хамгийн үнэт зүйл нь ажилчид юм. Бид ажилчдаа үнэлснээр эргээд өөрийгөө үнэлсэн ажилтан харилцагчтайгаа зөв харьцаж, ажлын бүтээмж нь өсдөг.
Дашрамд дурдахад манай банк хамгийн сайн харилцаатай байх, хамгийн сайн харилцагчийн үйлчилгээтэй байх, хамгийн үр ашигтай байх, хамгийн эрдэлгүй банк байх гэсэн 4 зорилтыг өмнөө тавьж ажилладаг. Үүнийгээ хэрэгжүүлэхэд манай банкны үнэт зүйл болсон ажилтнууд маань чухал үүрэгтэй юм.
5
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хоол зүйч Э.Нарантогтох: Манайхтай хамтарч байгаа анхны байгууллага Төрийн банк болж байна
5
-Өглөөнөөс хойш өөрт чинь хичнээн хүн үзүүлсэн бэ?
-Нэг эмч өглөөнөөс эхлээд 100 гаруй хүн, нийт 500 гаруй хүн үзээд байна.
5
-Үзүүлж байгаа хүмүүсийн тухайд биеийн найрлага нь ямар байна. ихэвчлэн ямар дутагдал ажиглагдаж байна вэ?
-Ихэнхи хүмүүсээс оффиссын ажилтай хүмүүст нийтлэг тохиолддог хэвлий орчмын таргалалт илэрч байна. Энэ нь хоол хүнсээр авсан илчлэгээ хөдөлгөөнөөрөө зохицуулах боломжгүй суугаа ажил, мэргэжил эрхэлж байгаатай холбоотой юм.
6
-Ийм төрлийн ажилтай хүмүүс эрүүл зохистой яаж хоолох ёстой вэ?
-Илчлэг бага хэрэглэх ёстой. Гэхдээ энэ нь хоолоо багасгана гэсэн үг биш.
Хүнсний бүтээгдэхүүнийхээ сонголтонд анхаарч, жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэн, мах хэрэглэхдээ өөхгүй бараан мах сонгох хэрэгтэй. Мөн тослог багатай сүү цагаан идээ хэрэглэх, боловсруулаагүй үр тариа буюу хөц гурвалжин будаа болон хар гурил, хар талх гэх мэт ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй юм. Үүнд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд үзүүлж буй хүмүүсийг харахад хүнсэндээ ус маш бага хэрэглэж байна. Тэгэхээр ус их ууж, хөдөлгөөнөө мөн зохицуулж байх хэрэгтэй.
6 -Байгууллагуудын зүгээс танай эмнэлэгтэй хэр хамтарч ажиллаж байна. Хэрвээ ажилчдаа үзлэгт хамруулъя гэвэл хамтарч ажиллах уу?
-Манай эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа анхны байгууллага Төрийн банк болж байна. Хэрвээ бидэнд санал тавьбал татгалзах зүйл байхгүй.
6
Төрийн банкны хангамжийн менежер О.Оргилбат: Цаашдаа эрүүл мэнддээ хэрхэн анхаарахаа мэдээд авчихлаа
5

-Дандаа цаг зав багатай хүмүүс байдаг болохоор өнөөдрийн үзлэг хүмүүст маш их үр өгөөжтэй зүйл болж байна. Цаашдаа өөрийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, ямар эмчилгээ хийлгэх талаар мэдээд авчихлаа. Миний хувьд баяртай байна.
6
-Өмнө нь эмнэлэгт очоод үзлэг шинжилгээнд хамрагдах боломж хэр байдаг байв?
-Цаг зав ер нь бага. Амралтын өдрөөр улсын эмнэлгүүд ажилладаггүй болохоор ийм боломж бараг байдаггүй.
6
Төрийн банкны хуульч Л.Нарантуяа: Цаг, мөнгө хэмнэсэн маш чухал арга хэмжээ боллоо
6

-Бид долоо хоногийн таван өдөр ажилладаг. Тэгэхээр эмнэлэгт үзүүлэх цаг хугацаа маш бага байдаг. Товчоор хэлэхэд, өвдөхөөсөө нааш тэр бүр эмнэлэгт очдоггүй. Тиймээс эрүүл мэндийн анхан шатны үзлэгт ажлын байран дээрээ хамрагдаж байгаа нь бидэнд эмнэлгийн үйлчилгээг ойртуулж, цаг, мөнгө хэмнэсэн маш чухал арга хэмжээ боллоо.
6
-“Окей” клуб ажилчид руугаа чиглэсэн маш олон үйл ажиллагаа явуулдаг юм байна. Цаашид ажилчдын зүгээс өөр хүсч буй зүйл юу байна?
-Мэдээж цаашид олон сайхан арга хэмжээ зохиох байх гэж бодож байна. Түүний нэг нь өнөөдөр эхлээд явж байна. Цаашид ажилчдад чиглэсэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх болон ажилчиддаа хөнгөлөлт, урамшуулал эдлүүлэх гэх мэтээр нийгмийн асуудлыг нь шийдэх олон арга хэмжээ зохион байгуулах болов уу гэж бодож байна.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ