Гадаад худалдаа буурчээ
Манай улс дэлхийн 130 оронтой гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 8821.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 582.8 сая ам.доллар буюу 6.2 хувиар буурсан байна. Нийт гадаад худалдааны эргэлтэд экспорт 3480.2 сая ам.доллар, импорт 5341.0 сая ам.долларыг эзэлж байгаа юм.
Сая ам.доллароор хэмжигдэж байгаа ч эхний арван сард 1.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 213.8 сая ам.доллар буюу 10.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Экспортын бүтээгдэхүүний 96.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт болон хагас үнэт чулуу, гоёлын зүйлс, зоос, түүхий, боловсруулсан арьс, ангийн үс зэрэг зүйлс багтсаныг Статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ