“Миний дэлгүүр”-ийн захирал торгуулийг эсэргүүцэв
ШӨХТГ-аас “Номин”, “Миний дэлгүүр” гэх зах зээлд давамгай байдалтай хоёр сүлжээ дэлгүүрт нэг жилийн турш шалгалт хийсний эцэст шударга бус үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоон торгууль ногдуулсан байна. Энэ талаараа ШӨХТГ-ын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Эдгээр дэлгүүр нь үйлчлүүлэгчид ялгавартай ханддаг, төлбөр шимтгэл нэрийн дор бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчдээс суутгал, шимтгэл авдаг байжээ. Тухайлбал, “Миний дэлгүүр”-т “Скай” жүүсийг 1625 төгрөгөөр худалдахаар тавихад шимтгэл, жижиглэнгийн үнэ гэх мэтийг нэмсээр 2070 төгрөгөөр борлуулдаг байна.
Энэ мэт зөрчлүүдийг илрүүлж “Миний дэлгүүр”-т 450 сая, “Номин холдинг” ХХК-д 1 тэрбум 100 сая төгрөгийн торгууль тавьжээ.
Гэтэл энэ торгуулиас болж ШӨХТГ-ын дарга О.Магнай руу 991127.. дугаарын утаснаас “Миний сүлжээ дэлгүүр”-ийн захирал Х.Ариунболд гэгч залгаж “ална” гэж сүрдүүлжээ. Үүгээр зогсохгүй тэрбээр О.Магнайг ажлын байранд нь ирж сүрдүүлсэн гэнэ. "Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаад мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллагаар энэ ёс зүйгүй үйлдлийг шалгуулна" хэмээн О.Магнай хэлсэн юм.
Харин хурлын үеэр “Миний сүлжээ дэлгүүр”-ийн захирал Х.Ариунболд орж ирэн “О.Магнайгийн хийж буй мэдээлэл бол ор үндэслэлгүй зүйл. Тиймээс хуулийн байгуулагад хандана” гэж мэдэгдсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ