“Магнай трейд” ХХК-ийг 2,3 тэрбумаар торгоно
Өнгөрөгч сарын эхээр шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмж, ШӨХТГ-аас хүргүүлсэн шаардлагын дагуу эргүүлэн буулгаж байсан “Магнай трейд” ХХК болон “Жаст ойл” компанийг торгохоор болжээ.
“Магнай трейд” ХХК нь “Жаст ойл”-ыг авсан. "Магнай трейд"-ийн захирал Ганзориг нь “Жаст ойл”-ыг хүү Дашнямынхаа нэр дээр шилжүүлжээ. Ингэхдээ Өрсөлдөөний тухай хуульд заасанчлан зах зээлд ижил төстэй, нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн тохиолдолд ШӨХТГ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг. Үүнийг биелүүлээгүй. Аж ахуй нэгж, компаний үйл ажиллагаа өргөжиж, томрох тусам хариуцлагатай байх ёстой. Гэтэл энэ нь маш хариуцлагагүй үйлдэл болж байгааг ШӨХТГ-ын дарга онцолж байлаа.
Ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Жаст ойл”-ыг 940 сая, “Магнай трейд” ХХК-ийг 2.3 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ