МАН газрын дарга нараа танилцууллаа
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүтэц бүрэлдэхүүнээ баталсан байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмнө нь нэг газар, дөрвөн хэлтэс, хоёр албатай ажилладаг байсан тус нам шинэ бүтцээр зургаан газартай болж өөрчилжээ. Газрын дарга нарын гурав нь шинэ хүмүүс байна. Ингээд тус намын газрын дарга нарыг танилцуулъя.
7
Намын байгуулалт, Стратеги төлөвлөлтийн газрын даргаар томилогдсон А.Ариунзаяа газрын дарга нараас хамгийн залуу нь буюу 1980 оных гэж генсек Ж.Мөнхбат онцоллоо. Тэрбээр орос, англи, герман хэлтэй. "Монгол даатгал" компанид ажилтнаас ерөнхий менежер хүртэл ажилласан, тус намын шинэ газрын дарга юм.
6
Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын даргаар Д.Даваасүрэн томилогджээ. Тэрбээр Монгол Улсаас Солонгос улсад суух Элчин сайдын зөвлөх, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх, АНУ-д Элчин сайдаар ажиллаж байсан аж.
6
Нийгмийн хөгжлийн бодлогын газрын даргаар Нийгмийн хамгааллын экс дэд сайд С.Чинзориг томилогджээ. Тэрбээр Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-аас Өвөрхангай аймгийн тойрогт нэр дэвшин өрсөлдөөд сонгогчдын олонхийн санал авч чадсан хэдий ч сонгуулийн сурталчилгааны үеэр хууль зөрчсөн гэх үндэслэлээр АН-аас нэр дэвшигчид "тахимаа" өгсөн билээ.
6
Харин Эрх зүй, аюулгүй байдлын газрын даргаар Ш.Раднаасэдийг томилжээ. Ш.Раднаасэд Хуульзүйн яам, ЗГХЭГ, АТГ зэрэгт ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх хийсэн гэдгээр нь андахгүй.
6
Олон нийт, хэвлэл мэдээлэл, технологийн газрын даргаар томилогдсон Н.Дэмбэрэл өмнө нь ЗХЭГ-ийн Хэвлэл мэдээлллийн албаны даргаар ажиллаж байсан юм. Мөн МАН-ын Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад дээрх албанд томилогдсон байна.
6
Сан хөрөнгийн газрын дарга Ж.Тамир улиран томилогджээ. Газрын дарга нарыг танилцуулсны даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
6
-МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим хичнээн хүний орон тоотой бол?
-МАН-ын даргын дэргэд Зөвлөхүүдийн танхим ажиллана. Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үе үеийн МАН-ын удирдах хүмүүс зөвлөлд багтана.
6
-МАН-ын дарга Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгээ удирдана гэсэн. Хоёуланг нь удирдах уу?
-Үүнийг дотооддоо шийднэ.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ