“Чингис” пиво үйлдвэрлэхгүй
“АПУ” ХХК өөрийн брэнд болох “Чингис” архитайгаа адилхан нэр, савлагаатай пиво үйлдвэрлэж байна гэсэн мэдээлэл бусад архи пиво үйлдвэрлэгчдээс ирсний дагуу ШӨХТГ-аас энэ үйлдлээ зогсоох тухай албан шаардлага хүргүүлсэн байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг шаардлагыг хүлээн авч, “Чингис” пиво үйлдвэрлэхгүй тухай хариуг албан бичгээр мэдэгджээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ