Визгүй болгох санал гаргав
“Буриадын үнэн” сонины ерөнхий захирлын орлогч Александр Махачкеев Иволгин дацанд болж байгаа буриад хэлний бага хуралд оролцохдоо дээрх саналыг хэлжээ. Тэрбээр буриад хэлийг хамгаалах хуралд оролцохдоо “Монголтой визгүй зорчих зарчимд шилжих ёстой гэж би хувьдаа бодож байна. Өнөөдөр монгол хэл мэдэж байгаа нь буриадыг мэдэж байна. Мөн сүм хийдэд түвд хэлээр уншиж байгаа ном судрыг буриад руу шилжүүлмээр байна. Эрхүүгийн буриадууд, бизнесмэнүүд эх орныхоо сүм хийдэд хандив өргөж хүнд хэцүү орчинд ажиллаж байгаа лам нарыг дэмжих хэрэгтэй” гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ