Монгол Улс 57 дахь гишүүн улс боллоо

img

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч Тьерри Мариани бараалхалаа. Уулзалтын эхэнд ноён Тьерри Мариани, цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс Европын Холбооны Улсын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 57 дахь гишүүн болж элссэнд баяр хүргэж, Франц Улсын парламент энэхүү үйл явдлыг таатай хүлээн авсаныг дуулгав. Мөн Монгол Улс Европын Ауюлгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай ямар чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг тодруулж, энэ талаар тодорхой санал сонсохыг хүссэн юм.

өйы Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг УИХ-ын дарга дуулгаад, ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч байгаа гэв. Түүнчлэн дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөнгөвчлөх, хилийн худалдааг хөгжүүлэх, улс төр, аюулгүй байдлын асуудлын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хил хамгааллын удирдлагыг сайжруулах, үндэстэн дамнасан гэмт хэрэг, авилгатай тэмцэх зэрэг асуудлаар мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрыг өөрийн оронд нээн ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгааг онцоллоо.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ