Д.Эрдэнэбат: 2014 оных эрүүл төсөв гарна

img

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар  хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн байна.  Бүлгийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонсчээ. Учир нь энэ сард  ирэх онд  хийгдэх томоохон ажлуудын бэлтгэл ажлыг хийх шаардлага байгаа учраас төмөр зам болоод автозамын  тухайд бодлого  баримтлах тухай тодорхой танилцуулга мэдээллийг бүлгийн гишүүдэд танилцуулах үүргийг Засгийн газарт даалгалаа.

6

Мөн өнгөрсөн жилийн хугацаанд манай улсын хувьд дэд бүтцийн ажил нэлээд хийгдсэн. Цаашид ч эдийн засгийн бодлогыг тэлэхэд  төмөр зам, автозамын  цэгцтэй болоод шуурхай бодлого шаардлагатай  хэмээн АН-ын  бүлгийн гишүүд үзсэн байна. Тухайлбал,  Туул-Сэлбэ голын дагуу баригдаж буй хурдны замын ажлыг дуусгаснаар Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахад  ач холбогдолтой.

5

 Үүнээс гадна  Алтанбулаг-Замын –Үүдийг холбох олон улсын хурдны автозамын барилгыг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан энэ сарын дундуур болох Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар асуудлыг хэлэлцэх нь зөв гэж бүлгийн гишүүд  санал нэгджээ.

5

Харин орон нутгийн замын тухайд хэд хэдэн аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон гээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийгдсэн.  Тиймээс өмнө нь мөнгө санхүү, тоонд илүү анхаардаг байсан бол одоо замын чанар, стандартыг эргэж харах шаардлагатай байгаа талаар бүлгийн гишүүд байр суурь нэгджээ.

Засгийн газрыг Өрийн удирдлагын тухай хуулийн төслөө ойрийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгажээ.  Тиймээс  Эдийн засаг хөгжлийн яам болон Сангийн яамны зүгээс  боловсруулсан төслөө АН-ын  бүлэгт танилцуулах үүргийг өгсөн байна.  Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл Төсвийн байнгын хороон дээр багцлагдаад дууссан аж.

6

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд ажлын хэсгүүд эрчимтэй ажилласан. Урсгал зардлыг бууруулах ажил шийдэгдсэн. Хэмнэсэн мөнгө эргээд орон нутгийн хөгжил рүү чиглэгдэнэ. Үүнд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой хөрөнгийг зоож өгөх хэрэгтэй. Мөн хөгжлийн банкны санхүүжилтын санхүүжилтээр аймгийн төв бүрийг орон сууцжуулах ажлыг шийдвэрлэх хэрэгтэй.2014 оны төсөв нэлээд эрүүл төсөв гарна гэж бүлгийн гишүүд үзлээ хэмээн АН-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбат мэдээлээд  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

6

-Төмөр замын тухайд ямар царигаар барих бол?

-Засгийн газрын оруулж ирсэн саналд тулгуурлан өргөн нарийн байх тухай асуудлыг хэлэлцэнэ.

6

-Царцаасан төслүүдийг тодотгох байдлаар шийднэ гэсэн. Хууль эрхзүйн орчин бий юу?

-2014 онд суух ёстой зарим төслүүдийн санхүүжилтийг царцаахаар шийдвэрлэсэн. Хянаж шалгана. Тиймээс 2014 оны төсөвт тэглэж байна. Нэг ч объект хасагдахгүй. Нэр нь бичигдээд үнийн дүн нь тэглэж  төсөвт сууна. Аудитын дүгнэлт гарсны дараа оруулах ёстой. Энэ байгууламжийн мөнгө нь 2014 оны төсөвт суусан байх ёстой.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
2013 оны төслийг яагаад эрүүл бус, авилгалжсан төсөл хийсэн юм бэ, ан аа?
2013-11-12
зочин:
д.эрдэнэбатаа, худлаа ярьж хуурч мэхэлж дуусаагүй л байна уу. 2008 оны хамтарсан засгийн газрын үед, чи мөн л бүх зүйл сайхан болж байгаа гээд өдөр болгон тв, сониноор рекламдаад байсан. 2013 оны төсөв бол дэлхийд хосгүй гээд л мөөрөөд байсан, одоо тэгтэл юу вэ 2014 оны төсөв "эрүүл" төсөв бусад нь "өвчтэй" төсөв болж таарсан уу. манан та нар үргэлж худлаа ярьсаар сүүлдээ өөрсдөө түүндээ итгэчихсэн харайлгаж явах юм аа.
2013-11-12
zochin:
za 76 sarlag mini ta naryn tor barikh gej yamar yum baidag yum be anhorin jiliin daraa l dahin garch ireh baikh
2013-11-11
иргэн:
ярихаас өөр ид шид байна уу. баталсан төсөв чинь одоо дутаад байгаа биз дээ 2013 оных. орон нутагт хуваарилсан хөгжлийн сангийн хөрөнгө чинь овоо хэдэн хүний халаасыг түнтийлгэсэн дээ. шууд л хувиа авна гээд нэхээд байсан шүү гса-ийн ундрал
2013-11-11
hunnu:
lantuu tolgoit yarihgui sedevgui boljee
2013-11-11
харж сууя:
харж л сууя да та нарын ам ч сайн л хөдлөөд байгаа шүү үр дүнг харах цаг удахгүй ирнээ
2013-11-11
zochin :
yasan ch ikh hudlaa heldgiin yasan ch ikh uurtai hun be
2013-11-11
irgen:
ah ard tumen itgej baigaa shuu?
2013-11-11