P.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргав
УИХ-ын гишүүн P.Амаржаргал Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өнөөдөр уламжилжээ. Уг хүсэлтэд Р.Амаржаргал би 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 23 дугаар тойргоос УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" гэжээ.
УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь хэсэгт "...гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан..." хэмээн заасан байдаг юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ