Бо Силайг дэмжигчид нам байгуулжээ

img

Бо Силайг дэмжигчид улс төрийн нам байгуулсан тухай “Ройтерс” агентлаг уламжиллаа. Хятадын нөлөө бүхий улстөрчийн нэг Бо Силай эрх мэдлээ буруугаар ашигласан, авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох  ял сонссон билээ. Тэгвэл түүний үзэл бодлыг нийгэмд ил тодоор гаргахыг хүссэн дэмжигчид нь “Жи Сиан” буюу Үндсэн хууль бүхнээс дээгүүр хэмээх нэрийн дор шинэ нам бий болгожээ. “Жи Сиан” намын гишүүн Вань И, Бээжингийн Эдийн засгийн хүрээлэнгийн багш Ван Жэн нар хэлэхдээ “Хийгээгүй хэргийнхээ төлөө бүх насаараа хоригдох ял сонссон Бо Силай бол манай намын “Насан туршийн ерөнхийлөгч” байна. Харамсалтайгаар төмөр хаалганы ард орсон ч гэсэн, түүний  үзэл бодол түгжигдэх учиргүй” гэжээ.

Коммунист намын удирдагчид ирэх арван жилд баримталж, хэрэгжүүлэх бодлогынхоо талаар хэлэлцэхээр энэ сарын 2-ны өдөр дөрөв хоногийн уулзалтаа Бээжинд зохион байгуулах үеэр “Бо Силайгийн чиг баримжаатай” нам байгуулагдсан гэдгээ тэд албан ёсоор тунхагласан байна.

Хятадын өдөр тутмын хэвлэл “Beijing news” сонин шинэ намын талаар “Хятадын Үндсэн хуульд улс төрийн нам, бүлгэм байгуулахыг бүрэн хориглоогүй байдаг учир “Жи Сиан”  намын эрхийг хаах үндэслэл Коммунист намд байхгүй. Харин Хятадын Үндсэн хуульд хамтран нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тусгасан  байдаг ч засгийн эрхийг авах зорилгоор улс төрийн нам байгуулахыг зөвшөөрсөн заалт байдаггүй болохоор бодолтой хөдлөх хэрэгтэй” гэж дүгнэн бичжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
yarij bolno, uildel buu hii
2013-11-11
ааааааааааааааа:
зориг бүхнийг ялна үзээд байж дээ ван овогт минь.
2013-11-11