“Форд”-ыг оргилуун дарсаар мялаалаа

img

АНУ-ын 38 дахь ерөнхийлөгч Жеральд Фордын нэрээр нэрлэсэн  онгоц тээвэрлэгч супер шинэ хөлөг Виржиния мужийн Ньюпорт-Ньюстийн усанд нээлтээ хийлээ. Энэхүү хөлөг онгоц АНУ-ын төсвөөс 14 тэрбум доллар “зулгаажээ”.  “Форд”-ын  өмнөх “Жорж Буш” загварын 6,2 тэрбумаар бүтээж байжээ.

:

Онгоцыг нээх ёслолын оргил болох оргилуун дарсыг нээх үүргийг 38 дахь ерөнхийлөгчийн охин Сюзан Форд Бейлзд ногдсон байна. Ёслолын үеэр 2001-2006 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Дональд Рамсфельд “Ерөнхийлөгч Жеральд Фордын үед алба хашиж байснаараа би бахархдаг. Манай улс орны төлөө ихийг хийж бүтээсэн Фордын нэрээр хөлгийг нэрлэжээ. Энэхүү онгоцонд алба хаах хөлгийн багийн гишүүд, офицеруудыг бурхан ивээг” гэж хэлсэн байна.

.

Одоогоор хөлгийн барилга  70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчийн мэдээлснээр 2015 онд бүрэн дуусгах аж. Дараа нь хөлөг жилийн хугацаанд туршилтаар ажиллаж 2016 оноос жижүүрт гарч эхэлнэ.

:

“Жеральд Форд” сүүлийн 40 жилийн хугацаанд баригдсан анхны  онгоц тээвэрлэгч хөлөг юм. Америкийн усан флот одоо  10 онгоцтой. 2019 онд ашиглалтад өгөхөөр үйлдвэрлэж байгаа дараагийн хөлөг Жон Кеннедигийн дурсгалд зориулж түүний нэрээр нэрлэгдэнэ.

.

“Жеральд Форд” 2009 оноос “XXI зууны  онгоц тээвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд баригдаж эхэлсэн юм.  Хөлөг нисгэгчгүй онгоцыг хүлээн авах чадвартай, 50 жил түлшний аппаратаа солихгүй ажиллах хүчин чадалтай. 90 хүртэл онгоцыг хүлээн авах тэр дундаа бөмбөгдөгч F-35-ыг тээвэрлэх чадвартай. Дайны өндөржүүлсэн үед 220 нислэг гаргана. 30 гаруй  зангилаа хурдалж, 4500 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

.

Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний анхны 3D төслөөр хийгдсэн системтэй. Дэлхийд ийм хүчирхэг техниктэй улс орон хэдхэн байдаг. Тэр тусмаа өөрсдөө барьж босгодог нь бүр ч цөөхөн. АНУ-аас гадна БНХАУ ийм онгоц тээвэрлэгчтэй. Харин ОХУ-ын ердөө л ганцхан ийм хөлөг байгаа нь “ЗХУ-ын адмирал Кузнецов”. “Адмирал”-ыг 1985 онд ашиглалтад оруулсан. 2020 онд оросууд өөрсдийн барьж байгаа онгоц тээвэрлэгчээ ашиглалтад оруулах гэнэ.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ