П.Цагаан: Шүүгчийг Ерөнхийлөгч томилох бас татгалзах эрхтэй
Шүүхийн багц хуулийг энэ оны дөрөвдүгээр сараас дагаж мөрдөх болсонтой холбогдуулан дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай холбогдох дүрэм, журам, бүтцийг батлах, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг энэ сарын 01-ний өдөрт багтаан авч хэрэгжүүлэх үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Засгийн газарт хүлээлгэсэн билээ.
5
Уг шинэтгэлийн хүрээнд боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улс дахь шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүх байхаар хуульчилсантай холбогдуулан Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинэ албанд томилох гэж байгаа билээ.
Хуульд заасны дагуу шүүгчдийг Ерөнхийлөгч томилох юм байна. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.
6
УИХ-ын Тамгын газрын дарга П.Цагаан:
-Шүүгч хүний ажлын гол бүтээгдэхүүн нь шүүхийн шийдвэр байдаг. Ямар шүүгч байсан бэ гэдгийг нь гаргасан шийдвэрээр нь дүгнэдэг. Энэ оноос бүх шүүхийн шийдвэр ил болсон. Бусад улс орнуудад шүүгчийн шийдвэрт анализ хийдэг. Монгол Улсад анх удаагаа энэ ажил хийгдэх гэж байна. Өмнө нь ажиллаж байсан шүүгчдийн шийдвэртэй нь холбогдуулж давж заалдах шатанд гаргасан өргөдөл гомдлын дагуу анхан шатны шийдвэр нь хэвээр батлагдсан байна уу, өөрчлөлт орж үү гэдэг байдал дээр дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг Ч.Өнөрбаяр зөвлөх ахлаад ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа шүүгчдийг томилох, томилохоос татгалзах эрхтэй. Тухайн нэр дэвшиж байгаа шүүгчдийн талаарх мэдээллийг нээлттэй тавина. Иргэдийн саналыг үүгээр авах юм.
6
ЕТГ-ын дарга П.Цагаан:
-Хуульд шинэчлэл хийж, хуульчдын цалинг нэмснээр төсөв нь хэдээр нэмэгдэж байгаа бол?
-Өмнө нь Хуульзүйн яам, Сангийн яам, Засгийн газар УИХ-д өргөн барьдаг байсан. Харин ирэх оны төсвийн жилээс эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөл өргөн барина. Мэдээж төсөв нэмэгдэж байгаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох хэрэгтэй гэж үзвэл цалинг нь нэмэх хэрэгтэй. Шүүхийн шийдвэрийг ил болгосноос хойш чанар нь их сайжирсан.
5
Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр:
-Шүүгчдийг авлигаас хэр хамгаалж чадах бол?
-Шүүхтэй холбоотой янз бүрийн маргаан ирж байсан. Тиймээс энэ гомдлуудыг судалж, үнэлгээ өгнө. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс улс төрийн авлигатай тэмцэж чадаж байна. Харин хууль, шүүхийн байгууллагын авлигатай тэмцэж чадахгүй байна гэсэн байсан. Одоо хууль, шүүхийн авлигатай тууштай тэмцэнэ.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ