Автозамын ажилд 500 тэрбум төгрөг зарцуулжээ
Энэ онд улсын төсвийн болон гадаадын зээл тусламж, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт гэсэн эх үүсвэрүүдээс нийт 947.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл хөтөлбөрийг авто замын салбарт гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тус салбарт 3321.4 километр авто зам, 2984 метр урт төмөр болон бетон гүүрийн ажил багтсан байгаа.
Дээрх ажлуудын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 67,4 хувь буюу 1702.3 километр хатуу хучилттай авто замын ажлыг дуусгасан байгаа бол 924 метр төмөр болон бетон гүүрийн ажлыг хийсэн байна. Гүйцэтгэсэн ажилд 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ