Улаанбаатарт 2 хэм дулаан байна

img

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Говийн нутгийн хойд, Төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм, Дархадын хотгор Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм  дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ