Филиппинд 100 сая ам.доллар хандивлалаа
Вьетнамын Засгийн газар Филиппиний хар салхинд өртөгсдөд 100 сая ам.доллар хандивлалаа. Дараагийн ээлжинд бараа материалын тусламж үзүүлэхээ ч мэдэгдсэн байна. Вьетнамын Аюулгүй албаны дарга Зизин Ва “Та бүхнийг энэ байгалийн гамшгийг тэсвэртэйгээр даван туулж хүмүүсийнхээ амьдралыг хурдан сайжруулна гэдэгт итгэж байна, өнөөдөр тохиолдсон уй гашуу дахин бүү давтагдаасай” гэжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акуино үндэсний мэдээллийн агентлагаар ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Филиппин улс сүүлийн 50 жил тохиолдоогүй гамшигт өртсөнийг хүлээн зөвшөөрч, НҮБ болон ДЭМБ-аас албан ёсоор тусламж хүссэн гэдгээ мэдэгджээ. Хамгийн сүүлийн мэдээллээр “Хар салхинаас болж 1774 хүн амиа алдаж, 82 хүн сураггүй болж, 2480 гаруй хүн шархдаж, Себу арлын 35 мянган иргэн цэвэр усны хомсдолд орлоо” гэж Филиппиний Үндэсний гамшгаас сэргийлэх хорооны дарга Гиван Ир мэдэгдсэн байна. Та бүхэн олон улсын тусамжийн баг ирэх хүртэл аюулгүй орчинд байж, амь насаа хамгаалахыг хүссэн” байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ