Хятад “улаан” түвшин тогтоолоо

Хайнаньд болон Хайкоуд жуулчид голлон ирдэг Санье тосгоны онгоцны буудлын 200 гаруй зорчих нислэгийг цуцлаж, олон нийтийн бүхий л арга хэмжээг хориглосон байна. Цаг уурчдын мэдэгдэж байгаагаар хар шуурга хурдтайгаар Гуанси, Чижуа мужууд дайран өнгөрөхдөө зургаан хүний амийг авч одож, Вьетнам, Лаос улсын хил рүү чиглэжээ. “Хаян” хар шуурганаас болж Вьетнамын эрэг хавийн 600 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ