Оюутнууд "70 мянга"-д хамрагдана
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хороодын хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал дээр санал хураалт явуулж байгаа юм. Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Дээд боловсролыг санхүүжүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Их, дээд сургуулиудыг үндэсний тэтгэлэгт хамруулахад шалгуур тавихаар болж байгаа. Гол шалгуур нь тухайн сургуульд суралцагсдын 50 хувь нь төгсөөд мэргэжлээрээ ажлын байртай болсон байх ёстой гэсэн заалт оруулахаар хуулийн төсөл санаачлагчийн зүгээс тавьсан. Үүнийг хувьдаа их, дээд сургуультай гишүүд ихээхэн эсэргүүцэж байсан юм. Тиймээс байнгын хорооны хуралдаанаар тусад нь авч хэлэлцэхээр чуулганы хуралдаанаас шилжүүлсэн билээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ заалтыг хэлэлцээд "төгсөгчдийн 50 хувь нь мэргэжлээрээ ажлын байртай болсон байх" гэсэн заалтыг "тухайн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байртай болсон байх" хэмээн өөрчлөлт оруулан, гишүүд дэмжлээ. Энэ заалтаар ямартай ч ихэнх оюутнууд сар бүр "70 мянган" төгрөгтөө хамрагдах нь ээ.
Байнгын хороодын хуралдаан ирэх оны төсвийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар үргэлжлэн хуралдаж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ