Б.Артур: Бид байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа

img

Зам, тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артуртай “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд ярилцлаа.

6

-“Шинэ төмөр зам” төслийн ажлын явц ямар байгаа вэ?

-“Ухаахудаг-Гашуунсухайт” чиг­лэлийн  төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung C&T” компани ажиллаж байгаа. Энэ компани зам барилгын ажилд дотоодын 12 компанитай гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байна. Төмөр замын ажилд нийт 1200 гаруй хүн, 600 гаруй техник, машин механизм ажиллаж байгаа юм. “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлын барилгын газар шорооны ажлын явц 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

6

-Чингис бондын мөнгөнөөс төслийг санхүүжүүлж байгаа. Энэ санхүүжилтээр ямар ажил гүйцэтгэх вэ?

-Төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа. “Чингис бонд”-оос төмөр замын бүтээн байгуулалтад нийт 400 сая ам.долларын санхүүжилтийг хуваарилсан. Энэ хөрөнгөөр төслийн техник эдийн засгийн үндэслэл, “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд баригдаж буй төмөр замын суурь бүтцийн барилгын ажил, Зүүн чиглэлд баригдах төмөр замын зураг төсөл зэргийг хийж гүйцэтгэх юм.

Шинэ төмөр зам барих нь уул уурхайн экспортыг дэмжих, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг түүхий эдээр хангах, эдийн засгийг хөгжүүлэх төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох хэд хэдэн том зорилготой. 2020 он гэхэд Тавантолгой болон бусад уурхай бүрэн ашиглалтад орно. Жилд 100 сая тонн орчим уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоно гэсэн тооцоо, судалгаа бий. УБТЗ-ын гол шугамаар тээвэрлэж дийлэхгүй учраас төмөр замын шинэ гарцууд бий болгохоос аргагүй. БНХАУ руу  нэмж төмөр замын 4 гарц бий болгоно. Хоёр хөршийнхөө төмөр замаар дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ далайн боомтуудад хүргэж, Япон, БНСУ зэрэг бусад оронд дэлхийн зах зээлийн үнээр худалдах зорилго бий.

6

-Төслийн ажил хугацаандаа дуусах боломжтой юу?

-Төмөр замын ажилд хугацаа заах боломжгүй байдаг. Хэдий хэрийн хугацаанд барих нь хөрөнгө санхүүгийн асуудлаас их шалтгаална. Мэдээж хэрэг хээрийн судалгаа,  зураг төслийн ажилд маш их цаг зарцуулдаг. Төмөр зам барих ажлын зохион байгуулалтыг хэсэгчлэн зохион байгуулах боломжтой учраас гурван жилийн дотор барьж бол­но. Тухайлбал “Ухаахудаг-Гашуун­сухайт” чиглэлийн төмөр замыг 12 хэсэгт хуваан барьж байгаа. Дээр хэлсэнчлэн “Шинэ төмөр зам” төсөл нь урд болон зүүн чиглэлд баригдана. Урд чиглэлд буюу “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд баригдах төмөр зам нь энэ оны тавдугаар сараас 2015 оны аравдугаар сард баригдаж дуусах төлөвлөгөөтэй. Харин зүүн чиглэлд баригдах төмөр замын хувьд энэ ондоо зураг төслөө эцэслэн гаргаад ирэх оны долоодугаар сар гэхэд барилгын ерөнхий гүйцэтгэгчээ сонгоно.

“Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн 240 км төмөр замын ажлын газар шорооны ажил 11.6 сая шоо метр болж байгаа. Энэ бол ойролцоогоор 1300 км авто зам барих ажилтай дүйцэхүйц газар шорооны ажил.

6

-Ер нь байгаль орчны үнэлгээг хэрхэн хийсэн бэ. Зэрлэг амьтдын нүүдлэх гарцыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Бид төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхдээ байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа. Үүгээрээ ч бусад байгууллага, компаниудад үлгэр дуурайл болох ёстой гэж үздэг. Тийм учраас бид байгаль орчинд анхаарч ажиллаж байна. Манай төслийн техникийн зөвлөх “Ниппон Коэй” компанийн удирдлагад дотоодын “Natural Sustainable” компани байгаль орчны үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа. Одоо төлөв байдлын суурь үнэлгээг хийж дуусаад нарийвчилсан үнэлгээний шатанд явж байна. Мөн Зам, тээврийн яам БОНХЯ-ны Нүүдлийн гарам гарцны шинэ стандарт тогтоох ажлын хэсэгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл оролцон ажиллаж байна. Ойрын үед сард цагаан зээр болон бусад амьтдын нүүдлийн асуудлаар Дэлхийн бай­галь хамгаалах сан /WWF/, бусад гадаад болон дотоодын зэр­лэг амьтдыг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтарсан санал солилцох хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

6

-Нутгийн иргэд газраа чөлөөлөхгүй байна гэсэн. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-А.Гансүх сайд Өмнөговь аймагт очиж ажилласан. Ингэхдээ газар чөлөөлөлттэй холбоотой асуудлаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Батлан хам­гаа­лахын сайд Д.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Бадраатай уулзаж ярилцсан. Орон нутгийн зүгээс газар чөлөөлөлтийн асуудал, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, худаг ус гаргахад бүх талаасаа хамтарч ажиллахаар ярилцсаны хүчинд шийдэлд хүрч чадсан. Зарим аж ахуйн нэгж гурван тэрбум, айл өрх 150 сая төгрөг хүртэл нэхэмжилсэн тохиолдол гарсан. Бид энэ хэмжээний мөнгийг гаргах боломжгүй. Хамгийн гол нь нутгийн иргэд, малчид “Шинэ төмөр зам” төслийг төрийн ажил, Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Энэ чинь аль нэг компанийн ажил биш шүү дээ. Энэ бүхнийг зарим нэг нь буруугаар ойлгож, газар чөлөөлөхөд чөдөр тушаа болох, их хэмжээний мөнгө нэхэх байдал ажиглагдаж байна. Өнгөрсөн долоодугаар сард Ерөнхий сайдын албан даалгавар гарч орон нутгийн бүх шатны удирдлага өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж ажилла гэсэн чиглэлийн дагуу орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

6

-Цаашдаа баруун босоо тэнхлэгээр төмөр зам тавих төлөвлөгөө бий гэсэн?

-УИХ-аас 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдан гарсан. Энэ бодлого дээр 1, 2, 3 үе шатаар нийтдээ 5600 орчим км төмөр замын суурь бүтэц барьж байгуулахаар байгаа. 3-р үе шатны төмөр замын замналыг тодорхойлох яамдын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Одоогоор судалгааны түвшинд явж байна.

7

-Ярилцсанд баярлалаа

6

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ хужаа монголыг хорлохоо л бодох юм. Яг 8 жилийн өмнө ярьж бсн юмаа одоо давтаад явж бн
2017-01-26
artur-t:
хуучин эхнэр хүүхдээ баян айлын эрх охиноор сольж, танил талаараа яамны зөөлөн сандалд суусан чи эх орон байгаль орчноо хайрлахуу? эхнэр хүүхдээ яаж орхиж ямар хүнтэй суулаа, чи мөнгө эрх мэдлийн төлөө юу ч хйж чадах хүндээ. артураа монгол жоохон шүү би чамайг мэднэ шүү
2014-09-24
uvuugfyydy:
gazarin darga mon shdee
2013-11-12
amitan hamgaalah san:
ter hurlaa uneneesee hiigeerei gej husue.manaih naad asuudliig chini anhaaraltai harj baigaa shuu.tsag ni bolohoor heden sudlaachdiig shagnaad dugnelt garguulaad yabna gebel hudlaa shuu
2013-11-12
хужаа:
hujaa tsaraitai nuhur bee yaasan.asuudaltai nuhur bn da kke.tseejeeree bish shuud nom oo haraad unshtsan bn shd huja ayum u ene
2013-11-12
0311:
зтя-ны далай,төмөр замын бодлогын газрын төмөр замын хэлтсийн дарга биз дээ энэ сэтгүүлч нар хүн амьтаны албан тушаалыг дээшлүүлээд жинхэнэ даргатай нь зодолдуулчих юм байна л даа
2013-11-12
33333:
дэд дарга биш билүү?
2013-11-12
mini golf club:
bid mongoldoo tanhimiin mini golf-n sportiig delgeruulen hogjuuleh,olon niited taniulan surtalchilah zorilgoor ta buhentei hamtran ajillah husel sonirholtoi bna.tanhimiin mini golfiig zeregleltei zochid buudal,restaurant,pub lounge,office center,lobby tanhimd bairshuulan hamt olon,naiz nuhud,biznesiin tunshuudteigee toglon tsagiig zuv bolovson ongorooh bolomjtoi.bid tanhimiin mini golf-n ij buren heregsel,tonogloloor hangana.uund:9sh ij buren zulgen zam(30cm*3m hemjeetei,modon suuritai),tsohiur(putter),tsohiur-n taviur,bombog,entertainment golf(billiardan,tennisen,bowlingan,ruleten),amid tsetseg,golfiin barilt,tsohilt,zogsoltin zuragtai sticker zereg orno.tureesluuleh une 1sariin-380000tog.zarah une 3800000tog.mini golf club.utas:95000020,95055595
2013-11-12
haha:
hyjaagiin erliiz
2013-11-12