Манай бодибилдингийн тамирчид Унгарыг зорив

img

Дэлхийн Бодибилдинг бие бялдарын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн Унгарын Будаорс хотноо энэ сарын 13-18-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны зургаан тамирчин оролцох бөгөөд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй Унгарыг зорих юм. Тодруулбал, Бодибилдингийн тэмцээнд Д.Бат-Эрдэнэ, /85 кг хүртэлх жинд/, Г.Дорж /70 кг хүртэлх жинд/, Л.Саруулбат /65 кг хүртэлх жинд/өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд Б.Сугарсүрэн Б.Оюунгэрэл, Э.Энхжин нар өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад байгаа юм. Тэд өнөөдөр Унгарыг зорьж байгаа юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ